




Tap to pay with Google Pay
Google Pay - Хурдан, аюулгүй, хялбар төлбөрийн шийдэл
Google Wallet-д хадгалсан картаа ашиглан Google Pay-н тусламжтай төлбөр тооцоог хурдан, аюулгүй, хялбар аргаар хийх боломжтой.
Төлбөрийн картаа хэрхэн нэмэх вэ?
Play Store-с Google Wallet аппликейшн татаж, нээнэ.

“Add to Wallet” дээр дарж, гарч ирэх зааврыг дагана уу.

Картаа баталгаажуулснаар ашиглахад бэлэн боллоо!

Google Pay ашиглан төлбөр тооцоог хялбархан хий
Төхөөрөмжийн түгжээг тайлж, уншигч төхөөрөмжид ойртуулан, зөв тэмдгийг шалгаснаар төлбөр тооцоог хялбархан хийх боломжтой.

Бүтээгдэхүүний тавуу талууд
Сэтгэл амар ашиглалт
Хэрэв та утсаа гээсэн аль эсвэл хулгайд алдсан тохиолдолд “Find My Device” ашиглан төхөөрөмжийг түгжиж, мэдээллийг устгах боломжтой.
Илүү аюулгүй төлбөр
Дэвшилтэт хамгаалалтын системтэй тул Google Pay ашиглан төлбөр төлөх нь биет карт ашиглах эсвэл бэлэн мөнгөөр төлбөр төлөхөөс илүү аюулгүй.
Олон төхөөрөмжөөс төлөх
Таны хадгалсан картыг Google-д нэвтэрсэн ямар ч төхөөрөмжөөс автоматаар нэмж ашиглах боломжтой.
Дэвшилтэт хамгаалалтын систем
Контактгүй төлбөр нь уламжлалт карт ашиглахаас илүү аюулгүй. Google Pay таны төлбөрийн мэдээллийг хамгаалж, үндсэн картын дугаарыг бус, зөвхөн дижитал дансны дугаарыг илгээдэг.


